Банкны салбарт очихгүйгээр онлайнаар бүртгүүлж, дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Голомт банкны харилцагч болох,
- Интернэт банк, Смарт банк, SocialPay үйлчилгээний эрх нээх
- Харилцах, хадгаламжийн данс нээх, карт захиалах
- Гадаад, дотоод гүйлгээ хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.
- Өдрийн гүйлгээний лимит тус бүр 3 сая төгрөг, SocialPay 1 сая төгрөг
Жич: Та онлайнаар бүртгүүлснээс хойш 3 сарын дотор өөр ойр Голомт банкны салбарт хандан үйлчилгээний гэрээ нэг удаа байгуулах шаардлагатайг анхаарна уу.
Хэрэв та гадаадад байгаа бол шуудангаар материалаа илгээх эсвэл итгэмжлэлээр салбарт гэрээ байгуулах боломжтой.